Нийтийн тээвэрт цахим картаар үйлчлүүлж буй иргэдээс 10 хүнийг 500 мянган төгрөгийн азтанаар тодруулахаар болсноо
"Улаанбаатар Смарт карт" ХХК-иас нийтийн тээвэрт цахим картаар үйлчлүүлж буй иргэдээс 10 хүнийг 500 мянган төгрөгийн азтанаар тодруулахаар болсноо зарлав.
Мөн 2 сая төгрөгийн нэг супер азтанг тодруулах бөгөөд 1 сар үнэгүй зорчих цахим картын эрхийг 100 хэрэглэгчид олгох ажээ.
"Ёндоотой карт", "Ёндоотой зорчигч" хэмээх энэхүү урамшуулалт хөтөлбөрөө, нийтийн унаанд цахим карт ашиглаж буй зорчигчдыг урамшуулах зорилгоор бий болгон урамшуулж байгаа юм байна.
"Ёндоотой карт", "Ёндоотой зорчигч" урамшуулалт хөтөлбөрийн хүрээнд "U money" картын арын 16 оронтой тооны 4 тоо таарсан тохиолдолд сарын хязгааргүй картын эзэн болох юм байна. 5 орон таарсан тохиолдолд 500.000 төгрөгийн шагнал, 6 орон таарсан тохиолдолд супер шагнал 2 сая төгрөгийн азтан болно.