Хар тамхи болон мансууруулах төрлийн зүйл хэрэглэсэн эсэхийг хурууг нь уншаад тодорхойлдог шинэ төрлийн тест төхөөрөмж зохион бүтээжээ.
Уг тестийг Суррей их сургуулийн судалгааны баг санаачилан бүтээсэн бөгөөд төхөөрөмжийн бүтэц болон хэрхэн ажилладгийг "Scientific Reports” сэтгүүлнээ танилцуулсан юм. Энгийнээр энэ нь хүний хурууны хээнээс цуглуулсан хөлсөн дэх метаболитууд болон хар тамхи, эм бэлдмэлүүдийг мэдрэн илрүүлж чаддаг юм байна.
Одоогоор уг тестийн арилжааны хувилбарыг гаргасан бөгөөд Тагнуулын газар болон Английн Питербороуд хотын зөвлөл ашиглаж байна. Хэрвээ энэ жижиг тестийн ашиглалт амжилттай болвол заавал цус болон үс зэргийн сорьц авч шинжлэх хэрэггүй болох юм.
Erennews.mn