Цагаан сарын буузаа хийхээр гурил худалдаж автал, тухайн гурилаас нь хулганы баас гарсан талаар иргэн мэдээлэл ирүүлжээ.
Тодруулбал, СХД-ийн Баянхошуунд амьдардаг иргэн гэрийнхээ ойролцоох дэлгүүрээс 25 килограммын "Улаанбаатар" нэрийн дээд гурил худалдан авчээ. Улмаар гурилаа гэртээ аваачиж, буузныхаа гурилыг зуурахад маш их хулганы баас гарсан гэнэ.
Тиймээс тухайн иргэн энэ асуудлын талаар "Улаанбаатар гурил" ХХК- руу шууд мэдэгдсэн байна. Гэвч тус компаниас энэ асуудлыг үл тоож, тухайн иргэнийг загнасан гэв.
Харин энэ асуудалд одоогоор "Улаанбаатар гурил" ХХК-ийн зүгээс тодорхой байр суурийг өгөөгүй байна.
Ardchilal.mn