Германы баруун өмнөд Баден-Вюртемберг мужид шувууны томуугийн A(H5N8) вирус дэгдсэн тохиолдол бүртгэгджээ. Энэ тухай Дэлхийн мал, амьтны эрүүл мэндийг хамгаалах байгууллага мэдэгдсэн байна.
Шувууны томуугийн дэгдэлт бүртгэгдсэн газарт байсан 69 шувууны 44-т нь вирус илэрсэн бөгөөд бүх шувууг устгасан байна. Өнгөрсөн нэгдүгээр сард Германд шувууны томуугийн тохиолдол зэрлэг шувуунаас илэрчээ. Шувууны томуу нь вирусээр үүсгэгддэг цочмог халдварт өвчин юм.