Засгийн газрын ээлжит бус хурал 15:30 цагт эхэллээ. Тус хуралдаанаар коронавирустай холбоотойгоор цаг үеийн асуудлыг хэлэлцэж байгаа бөгөөд хуралдааны дараа хэвлэлийнхэнд мэдээлэл өгөх юм байна.
Засгийн газрын өчигдрийн буюу ээлжит хуралдаанаар сар шинийн баярыг зөвхөн гэр бүлийн хүрээнд тэмдэглэх уриалга гаргасан.
Мөн захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, төрийн болон нутгийн захиргааны байгууллага, хуулийн этгээдийг 2020 оны хоёрдугаар сарын 13-наас буюу өнөөдрөөс гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт хэсэгчлэн шилжүүлсэн бөгөөд сарын шинийн баярт зориулан үзэсгэлэн худалдаа зохион байгуулах, телевиз, радиогоор зар сурталчилгаа явуулахыг хориглов.
Мөн Хөх хот, Бээжин, Эрээний галт тэргийг маргаашаас зогсоох, урд хөршийн хилийг хаах, цагаан сарын үеэр нийтийн тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг зогсоох, Нисэх онгоцны тийз буцаах тохиолдолд тодорхой хэмжээний хувь авдаг байсныг болиулах зэрэг асуудлуудыг хэлэлцэж байна.