Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх өнөөдөр ХӨСҮТ, Цэргийн госпитал, 1-р төв эмнэлэгт очин, хроновирусын аюулаас урьдчилан сэргийлэх бэлэн байдалтай танилцлаа. Эмнэлгүүд өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж буй бөгөөд ХӨСҮТ нийт 200 ор тусгаарлан ажиллах нөөцтэй бэлдсэн бол Цэргийн госпитал 2-4 цагийн дотор 570 ор нүүлгэн шилжүүлэхээр бэлэн байдалд ажиллаж байна. Мөн Улсын Төв нэгдүгээр эмнэлэг 65 ор эмнэлэгийн хэрэгсэл тусгаарлан бэлдсэн ажээ.
Энэ үеэр Ерөнхий Сайд У.Хүрэлсүх: "Бид H1N1, SARS, Эбола гэх мэт олон улс дамнасан олон халдварт өвчинг амжилттай давж гарч чадаж байсан. Хэдийгээр манай орон өндөр эрсдэлтэй улсад тооцогдож байгаа ч эрүүл мэндийн салбарынхан маань бүгд л эрвийх дэрвийхээрээ ажиллаж байгааг харахад урамтай байна. Аюулт вирусын эсрэг хичээл зүтгэл гаргаж байгаа хүн бүхэнд Монгол Улсын Засгийн газрын нэрийн өмнөөс талархал илэрхийлье." гэв