Дэлхий нийтэд тархаад буй "Ковид 19” вирусын халдвараас сэргийлэх зорилгоор XVII жарны "Хотол төгс” хэмээх төмөр хулгана жилийн Цагаан сарын баярыг өргөн хүрээнд тэмдэглэхгүй байх шийдвэрийг Засгийн газраас гаргасан билээ.
Энэ хүрээнд бөх барилдахгүй, төрийн болон нутгийн засаг захиргааны байгууллагууд, аймаг, сумын золголт хийхгүй байх юм. Цагаан сарын баярыг ийнхүү өргөн дэлгэр тэмдэглэхгүй ч хуулийн дагуу гурав хоног амрах шийдвэр хүчин төгөлдөр үйлчлэх аж.
Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуулийн 4.1.3 дахь заалтад Билгийн тооллын хаврын тэргүүн сарын шинийн 1, 2, 3-нд бүх нийтээр амарна гэж заасан байдаг. Тиймээс иргэд хоёрдугаар сарын 24, 25, 26-нд амраад шинийн дөрвөн буюу хоёрдугаар сарын 27-ны Пүрэв гарагт ажилдаа орох юм байна.
Хэрэв бүх нийтийн амралтын өдрийг шилжүүлэх бол УИХ-аар хуульд өөрчлөлт оруулж байж шийдэгдэх учиртай тул бүх нийтээр амрах журам хэвээр үйлчлэнэ.