Өндөржүүлсэн бэлэн байдалд хэсэгчлэн шилжсэнтэй холбогдуулан холбогдох байгууллагууд орон нутагт эргүүл, хяналтыг тогтмол гүйцэтгэж байна.
Өмнөговь аймгийн Онцгой комиссын гишүүд эмийн сангуудаар явж амны хаалтны нөөц, үнэ ямар байгаад хяналт хийгээд нөөц хангалттай гэж үзсэн байна.
Мөн нэг удаагийн амны хаалт 500 төгрөгөөр, оёсон амны хаалт 600-2000 төгрөгөөр, эмнэлгийн N95 амны хаалт 4000 төгрөгөөр худалдаалж буй. Өмнөговь аймгийн онцгой комиссоос ард иргэдийг амны хаалтаар хангах ажлыг аймгийн Хөгжимт жүжгийн театрын уран бүтээлчид, оёдолчид, Политехник коллежийн оёдолчидтой хамтран хийж буй. Эдгээр амны хаалтууд 600 төгрөгөөр эмийн сангуудаар зарж байгаа аж.
Коронавируснээс урьдчилан сэргийлэх зорилгоор өндөржүүлсэн бэлэн байдалд хэсэгчлэн шилжэн бөгөөд аймгийн Онцгой комиссоос Шуурхай штаб байгуулан 24 цагаар ажиллаж байна.