Эмнэлгийн нийт ажилчдынхаа маскны хэрэгцээг нэмэлтээр хангах, хомсдолоос урьдчилан сэргийлэх, халдвараас хамгаалах зорилгоор Нийслэлийн түргэн тусламжийн төвийнхөн 1450 ширхэг амны хаалт оёсон байна.
Амны хаалтыг дотоод нөөц болоцоогоо ашиглан оёсон бөгөөд материалын нийт өртөг нь 426.900 төгрөг буюу нэг амны хаалт 295 төгрөг орчим юм ажээ.
Тус төвийнхний оёсон амны хаалт нь нэг удаагийнхныг бодвол зузаавтар, нимгэн марлиар доторлосон учраас цан цохиж чийгтэхгүй, ариутгаж, угааж дахин хэрэглэх боломжтой юм байна.