Улсын онцгой комиссын дарга, Шадар сайд Ө.Энхтүвшин УОК өнөөдөр 12:00 цагт хуралдана хэмээсэн. Хуралдаанаар коронавирусын халдвараас сэргийлэх чиглэлээр хэд хэдэн шийдвэр гаргахаар төлөвлөсөн аж. Мөн тэрбээр өчигдөр УИХ-ын Аюулгүй байдал гадаад бодлогын байнгын хорооны хуралдааны үеэр "2020 оны нэгдүгээр сарын дүн мэдээгээр улсын орлого 202.8 тэрбумаар тасалдлаа. Тэр дундаа ашигт малтмалын орлого 157 тэрбумаар тасалдаад байна. Гуравдугаар сарын 2-ныг хүртэл нүүрсний экспортыг зогсоосон тул ашигт малтмалаас олох орлого буурах нь тодорхой болсон” гэдгийг дуулгасан.
Улсын онцгой комисс хуралдана
2020/02/20