Улсын онцгой комиссын өнөөдрийн хурлаар энэ сарын 23-ны 08.00 цагаас мөн сарын 27-ны 08.00 цаг хүртэл хот хоорондын зорчих хөдөлгөөнийг түр хаах шийдвэр гаргасан билээ. Тэгвэл энэхүү шийдвэрт үндэслэн Сүхбаатар аймгийн Засаг даргын тамгын газар дараах шийдвэрийг гаргав.
Аймгийн Онцгой комиссын өнөөдрийн худалдаанаар коронавирусээс урьдчилан сэргийлэх зорилгоор сар шинийн өдрүүдэд авто машины хөдөлгөөнд зохицуулалт хийх болон бусад асуудлаар хуралдсан юм.
Тус хурлаар аймаг, сумдаас гарах мөн сумд руу орох авто машины хөдөлгөөнийг энэ сарын 23-ны 18.00 цагаас 26-ны өдрийн 24.00 цаг хүртэл хязгаарлах шийдвэр гаргалаа. Харин зайлшгүй шаардлагатай ачаа болон шатахуун тээврийн машиныг хязгаарлахгүй зохих заавар зөвлөмжийн дагуу нэвтрүүлэх юм байна.
Мөн Дарьганга сумын нутаг, Алтан овоо, Шилийн богдын чиглэлийн авто машины хөдөлгөөний хоригийг дахин сунгаж, шинийн 15-ныг дуустал буюу гуравдугаар сарын 9 хүртэл хоригложээ.