Энэтхэгийн Дели хотод 2 иргэнд коронавирусын шинжилгээ хийж үзэхэд халдвар авсан болох нь тогтоогдлоо. Ингэснээр Энэтхэгийн нийслэл Дели хотод халдварын анхны тохиолдол бүртгэгдэж байгаа болохыг тус улсын Эрүүл мэндийн газрын төлөөлөгч мэдэгдлээ. Эдгээр хүмүүс нь Италид зочлоод ирсэн байсан аж. Өвчтөнүүдийн биеийн байдал тогтвортой байгаа ба эмчилгээ хийлгэж байгаа гэжээ.
Өмнө нь Телангана мужид нэг иргэн бүртгэгдсэн байсан билээ.