Дэлхий нийтийг сандрааж буй коронавирусын аюул улам л нэмэгдсээр байгаа болохыг ДЭМБ-аас мэдэгдэж байна.
Италид л гэхэд коронавиурсын 400-д тохиолдол шинээр нэмэгдсэн болохыг тус улсын Эрүүл мэндийн газраас зарласан юм. Өмнөх шөнө нь ердөө 80 байсан энэхүү тоо маргааш өглөө нь гэхэд л 400 болж огцом өссөн нь тус улсад эрсдэл маш өндөртэй байгааг харуулж байна. Ингэснээр Европын орнууд дундах тохиолдлуудаас хамгийн их бүртгэгдсэн орон болж байна.
Италийн засгийн газраас онц байдал зарлаж, вирустэй тэмцэх арга хэмжээнүүдийг авч сургууль цэцэрлэг болон олон нийтийн бүх үйл ажиллагааг хориглох шийдвэр гаргаад байна.
Одоогийн байдлаар дэлхийн 40 гаруй оронд 80.000 орчим коронавирусын тохиолдол бүртгэгдсэн гэх судалгаа гарчээ.
Erennews.mn