Дэлхийн аварга жүдочин Саеид Моллаейг Монгол Улсын нэрийн өмнөөс ирэх зуны "Токио-2020” олимпын наадамд оролцоход ямар нэгэн асуудалгүй талаар Олон улсын олимпын хорооны гүйцэтгэх хорооноос шийдвэрлэжээ.
Түүний барилддаг жинд манай улсаас олимпод өрсөлдөх боломжтой тамирчин олон бий. Тиймээс Токиогийн олимп хүртэл үлдсэн хугацаанд оролцох тэмцээн, бэлтгэл зэргээс шалтгаалан хэнийг оролцуулахаа Монголын жүдо бөхийн холбооныхон өөрсдөө шийдвэрлэх юм.
Өдгөө 28 настай Саеид Моллаей эх орноосоо дүрвэн Герман улсад хэсэг хугацаанд орогнож байгаад өнгөрсөн оны арванхоёрдугаар сард Монгол Улсын иргэншил авч, Хятадын Чиндаод зохион байгуулсан мастеруудын тэмцээнд манай улсын нэрийн өмнөөс зодоглоод байгаа билээ.
Б.Номуун
Эх сурвалж: "Монголын үнэн" сонин