Пентагоны тэргүүн Марк Эспер АНУ-ын батлан хамгаалах хүчин хэт авианы зэвсгийн салбарт Орос, Хятадаас шинэлэг төсөл эхлүүлснээ мэдэгдлээ. Тэрбээр Сенатын Зэвсэгт хүчний хороонд хийсэн сонсголын үеэр Типероник зэвсэг бол бидний хамгийн чухал зорилтуудын нэг юм.
Бид энэ салбарт ОХУ, БНХАУ-аас хоцорч байгаа нь үнэн. Тиймээс тэдний зохион бүтээж буй зэвсгээс шинэлэг зүйл зохион бүтээх болно” гэжээ. АНУ-ын батлан хамгаалах салбар хэт авианы зэвсгийг зохион бүтээгээгүй байсан юм.
АНУ-ын Батлан хамгаалах яам 2020 онд газар, агаар, тэнгис гэсэн хэт авианы зэвсгийг хөгжүүлэх санхүүжилтийг хоёр дахин нэмэхээ зарласан. Ингэхдээ армийнхаа ашиг сонирхолд нийцүүлэн шинэ үеийн хэт авианы системийг боловсруулж байна.Мөн Пентагоны өргөн цар хүрээтэй төслийн хүрээнд "Promt Global Strike” буюу дэлхийн аль ч хэсэгт ердийн (цөмийн бус) кинетик зэвсгээр цохих өгөх хөтөлбөр боловсруулж байгаа юм.
Америкийн хэвлэл мэдээллийн хэрэгслийн уламжилснаар Пентагон цэрэг армийн ашиг сонирхолд нийцсэн есөн төслийг хэрэгжүүлж байна. Энэ жил гипероник дрон онгоцны нислэгийн дөрвөн туршилт хийхээр төлөвлөжээ. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин ТАСС агентлагт өгсөн ярилцлагадаа ОХУ-ын хэт авианы зэвсэг нь дэлхий дээрх стратегийн тэнцвэр, тогтвортой байдлыг хадгалах боломжтойг онцолсон байдаг.
Эх сурвалж: "Монголын үнэн" сонин