Сүүлийн 24 цагийн хугацаанд Өмнөд Солонгост коронавирусийн халдварын 518 шинэ тохиолдол бүртгэгдэж, нийт халдвартай өвчтөний тоог 6,284-д хүргэжээ.
Үүнээс гадна суурь өвчтэй болон өндөр настай голдуу нийт 42 хүн Covid-19 вирусийн өвчлөлөөр нас барсан байна.
Нийт халдварын тохиолдлын 60 орчим хувь нь Дэгү хотын Шинчёнжи сүмтэй холбоотой нь тогтоогджээ.
Өчигдрийн 518 тохиолдлын 367 нь Дэгү хотод, 123 нь түүнтэй хил залгаа Умард Гёнсан мужид илэрсэн байна.
Нийслэл Сөүл хотод өчигдөр халдварын хоёр шинэ тохиолдол бүртгэгджээ.
Эх сурвалж: Yonhap News