Нийслэлийн зуслангийн хойд чиглэл, Ар Гүнтийн нэвтрэх хяналтын цэгээр суудлын автомашинаар сайжруулсан түлш тээвэрлэн гаргахыг завдах байдал сүүлийн өдрүүдэд нэлээн гарах болов.
Тодруулбал, 39-02 УНУ дугаарын "Тояота Приус", 79-36 УНС дугаарын "Хонда Фит", 7397 УБЧ дугаарын "Соната", 97-50УНЛ "Тояота Приус" мөн 80-89 УАА дугаарын "Тояота сай" машинаар доод тал нь 3, түүнээс дээш 5-6 шуудай сайжруулсан түлш тээвэрлэж явсныг НМХГ, ТЦА-наас шалган буцаалаа. Өмнө нь сайжруулсан түлшийг ачааны машинаар гаргахыг их оролддог байсан бол одоо иргэд суудлын автомашинаар хэсэгчилэн зөөж тээвэрлэх явдал гарсаар байгаа нь мөн л хууль зөрчиж буйг ТЦА анхаарууллаа.
Montsame.mn