Монгол Улсаас ОХУ-д суугаа ЭСЯ сэрэмжлүүлэг гаргажээ.
ОХУ-д шинэ короновируст халдварын нөхцөл байдал хүндэрч байгаатай уялдан тус улсад суугаа монголчуудыг гадуур явахгүй байхыг зөвлөж байна. Ялангуяа амралт, баярын өдрүүдэд үзвэр, үйлчилгээний байгууллагаар үйлчлүүлэхгүй байхыг, түүнчлэн оюутнуудыг дотуур байрныхаа орчинд ч болгоомжтой байхыг сэрэмжлүүлж байна.
Учир нь мөн "COVID-19"-тай холбоотойгоор Оросын иргэдийн, ялангуяа оюутан, залуучуудын дунд халдвар өндөртэй байгаа орнуудын иргэдтэй үл ойлголцох, монгол иргэдийг бусад орны иргэдтэй андуурч, ялгахгүйгээр зүй бусаар харьцах байдал сүүлийн үед мэр сэр гарч байгаа тул оюутан залуучууд шаардлагагүй бол гадуур явахгүй байхыг зөвлөж байна. Хэрэв гэнэтийн таагүй зүйл тохиолдвол 8 495 690 6792 дугаарын утсанд холбогдохыг зөвлөжээ.
Montsame.mn