Иран Улсын Хямралын менежментийн газрын дарга Эсмаил Наджжар коронавирусын халдвар авсан талаар зарим эх сурвалжууд мэдээллээ. Тэрбээр эмнэлгээс гараад гэртээ эмчилгээ хийлгэж байгаа болохыг "ISNA" мэдээллийн агентлагаас мэдээлсэн байна. Харин энэ талаарх албан ёсны мэдээллийг албаныхан хараахан өгөөгүй байна.
Тус улсын Эрүүл мэндийн сайдын орлогч болон Дэд ерөнхийлөгч нар өнгөрсөн сард халдвар авсан гэдэг нь тогтоогдож одоогоор эмчлүүлж байгаа юм.
Erennews.mn