Улсын онцгой комиссын өргөтгөсөн хуралдааны шийдвэрээр Монгол Улс, Оросын Холбооны Улс, Бүгд Найрамдах Казахстан Улс, Бүгд Найрамдах Турк Улс хоорондын хоёр талын нислэгийг өнөөдрөөс буюу 2020 оны гуравдугаар сарын 11-ний 12.00 цагаас 2020 оны гуравдугаар сарын 28-ны өдрийг дуустал зогсоосон. Цаашид Турк, Москва зэрэг газраар дамжин ирж байгаа зорчигчдод МИАТ компани зохион байгуулалттайгаар очиж, зөвхөн өөрийн иргэнээ авна. Мөн БНСУ, Япон улсад байгаа яаралтай ирэх шаардлагатай иргэдийг УОК-т танилцуулснаар үндэсний агаарын тээвэрлэгч МИАТ-ээр авна. Эхний ээлжинд ахмадууд, бага насныхан, эмчилгээнд явсан, хөгжлийн бэрхшээлтэй, жирэмсэн эмэгтэйчүүдийг тээвэрлэж ирнэ.
Erennews.mn