Балба улсын эрх баригчид дөрөвүгээр сарын 30 хүртэл жуулчны виз олгохыг түдгэлзүүлж, Эверестэд авирах уулчдын бүх захиалгыг цуцаллаа гэж "Катманду пост" мэдээлэв.
Коронавирурийн халдвараас урьдчилан сэргийлэх үүднээс ийм арга хэмжээ авчээ. Энэхүү хязгаарлалт нь дипломат болон албан пасспортод хамаарахгүй юм.
Шадар сайд, Батлан хамгаалахын сайд Ишвар Покреллын хэлснээр тус улсад зочлохыг хүсч буй гадаадын иргэд коронавирусаар халдварлаагүй гэдгээ нотолсон эмнэлгийн гэрчилгээтэй байх ёстой аж. Дараа нь өргөдлөө өөрийн улсад байрлах консулын газарт гаргахыг зөвлөжээ.
Балбад халдварын нэг тохиолдол бүртгэгдсэн нь Хятадын Ухань хотоос ирсэн оюутан байсан юм.
Дэлхийн дээвэр Эверест оргил гарах хамгийн тохиромжтой үе буюу уулчдын улирал тавдугаар сард эхэлнэ.