Европын хөлбөмбөгийн холбоо /УЕФА/ Хөлбөмбөгийн Европын аварга шалгаруулах тэмцээнийг ирэх намар юмуу өвөл эсвэл 2021 оны зун болтол хойшлуулахаар төлөвлөж байна. Энэ тухай Германы "ZDF” телевиз мэдээлсэн байна.
УЕФА мягмар гарагт теле хэлбэрээр бага хурал явуулах бөгөөд уг хуралд холбооны бүрэлдэхүүнд багтдаг бүх төлөөлөгч оролцох аж. Энэхүү бага хурлын үеэр Үндэсний лиг, Европын клубуудын холбоо болон бусад холбоонд тэмцээнийг хойшлуулахыг санал болгох юм байна.
Хөлбөмбөгийн Европын аварга шалгаруулах тэмцээн Европын 12 хотод төлөвлөгөө ёсоор ирэх 6 дугаар сарын 12-ноос 7 дугаар сарын 12-нд болох байсан юм.
Montsame.mn