Амралтын өдрүүдэд Тээврийн цагдаагийн албаны Жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэс нийт 242 дуудлага мэдээлэл хүлээн авснаас 149-н зам тээврийн ослын шинжтэй дуудлага мэдээлэл байжээ. Зам тээврийн ослын улмаас 8 хүн гэмтэж, орон нутагт 1 хүний амь нас хохирсон байна.
Ноцтой зам тээврийн ослоос дурдвал:
2020.03.15-нд Баянхонгор аймгийн Баацагаан сумын 6-р багийн нутаг "Онийн бууц” гэх газар шороон замд Mustang маркийн улсын дугааргүй З жолоочтой мотоцикл онхолдож, жолооч З /26настай.эрэгтэй/-н амь нас хохирч, Б /25настай, эрэгтэй/, А /26настай, эрэгтэй /нар гэмтсэн хэргийг шалгаж байна.
Мөн алба хаагчдаас хийсэн хяналт шалгалтын үеэр согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 47 жолоочийг илрүүлж хуулийн дагуу хариуцлага тооцсон байна. Мөн согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ автомашин жолоодож зам тээврийн осол гаргасан 3 зөрчил бүртгэгдсэн байна.
Амралтын өдрүүдэд бүртгэгдсэн зам тээврийн осол, хэргийг өмнөх 7 хоногийн нөхцөл байдалтай харьцуулахад нийт дуудлага мэдээлэл 50,2 хувиар, зам тээврийн осол 54,4 хувиар, ослын улмаас гэмтсэн хүн 42,8 хувиар, хүний амь нас хохирсон осол 50 хувиар тус тус буурсан үзүүлэлттэй байна.
Нийт замын хөдөлгөөнд оролцогч та бүхэн орон нутгийн замд зорчихдоо тээврийн хэрэгслийн хурдыг тохируулж, техникийн бүрэн бүтэн байдлыг хангаж хөдөлгөөнд оролцох, архи, согтууруулах ундааны төрлийн зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож хөдөлгөөнд оролцохгүй байх, явган зорчигч хэлбэрээр хөдөлгөөнд оролцохдоо өөрийн аюулгүй байдлыг хангаж, замын хөдөлгөөний дүрмээ чанд баримтлан хөдөлгөөнд оролцохыг Тээврийн цагдаагийн албанаас анхаарууллаа.