Улсын онцгой комисс өнөөдөр /2020.03.17/ цаг үеийн асуудлаар хуралдаж байна. Монгол Улсад шинэ коронавирусийн халдварын дөрвөн тохиолдол бүртгэгдсэнтэй холбоотойгоор хэрэгжүүлэх зарим арга хэмжээ, Баян-Өлгий аймагт үүссэн нөхцөл байдал, нүүрс тээвэрлэхтэй холбоотой болон бусад цаг үеийн асуудлыг хэлэлцэх юм байна.
Сануулахад, Монгол Улсад коронавирусийн анхны тохиолдол гуравдугаар сарын 10-ны өдөр Франц улсын иргэнээс илэрсэн бол гуравдугаар сарын 16-ны өдөр БНСУ-аас ирсэн Монгол Улсын хоёр иргэн, Франц улсаас дамжин ирсэн нэг иргэнээс коронавирусийн халдвар илэрч, дөрвөн тохиолдол бүртгэгдээд байна.
News.mn