Алибаба группыг үүсгэн байгуулагч, Хятадын тэрбумтан Жэк Ма Африк тивийг шинэ төрлийн коронавирусын эсрэг тэмцэхэд туслаж, тус тивийн бүх улсад амны хаалт, оношлуур илгээж буйгаа мэдэгдлээ.
Нийт 1.1 сая оношлуур, 6 сая амны хаалт, 60 мянган хамгаалалтын хувцсыг Этиоп улсын нийслэл Аддис Абаба хот руу илгээх аж. Тус улсын ерөнхий сайд Аби Ахмед тусламжийн барааг тивийнхээ улс бүрт хүргэх ажлыг зохион байгуулахаар болсон байна.
Африкт одоогоор коронавирусийн 300 гаруй тохиолдол бүртгэгдсэн байгаа ба Египетэд 110бүртгэгдсэн нь тус тивийн халдварын хамгийн их тохиолдолтой улс болоод байгаа аж.
Жэк Ма өнгөрсөн долоо хоногт коронавирусийн оношлуур 500,000 ширхэг, амны хаалт нэг сая ширхэгийг АНУ-д тусламж болгон илгээсэн юм.
Эх сурвалж: BBC