Иргэд банк, ATM, дэлгүүр зэрэг олон нийтийн газраар үйлчлүүлэхдээ бие биенээнээсээ нэг метрийн зайтай зогсож үйлчлүүлэхийг зөвлөж байна.
ЭМЯ-ны хэлтсийн дарга Д.Нарангэрэл "ДЭМБ болон европын орнуудын өгч буй хамгийн чухал зөвлөгөө бол аль болох нэг метрээс доошгүй зайнаас хоорондоо харьцах, нэн ялангуяа олон нийтийн газар үүнийг мөрдөх хэрэгтэй юм. Гэтэл манай иргэд нийтийн унаанд хүртэл бие биетэйгээ наалдаж явдаг. Энэ нь халдварт өвчний үед болохгүй” гэж хэллээ. Мөн эрүүл мэндийн яамнаас өгч байгаа зөвлөмжийг цаг тухай үед нь дагаж мөрдөхийг иргэдээс хүссэн юм