ОХУ-д COVID-19 илэрсэн эхний хүн нас барсан талаар Москва хотын эрүүл мэндийн салбарынхан мэдээллээ. Энэ хүн нь 79 настай эмэгтэй бөгөөд өнгөрсөн долоо хоногт эмнэлэгт хэвтэж байхдаа коронавирусийн халдвар авсан нь тогтоогдсоноор тусгаарлагдаад байсан. Тэрээр коронавирусийн халдвараас гадна өөр суурь өвчтэй байсан учраас нас барсан аж. Тус улсад одоогийн байдлаар халдварын 199 тохиолдол бүртгэгдээд байгаа юм.
ОХУ-ын засгийн газар коронавирусээс урьдчилан сэргийлэх ажлыг эрчимтэй явуулж байгаа. Үүнд олон нийтийн арга хэмжээ зохион байгуулахыг хориглон, сургууль цэцэрлэгийг хааж, ажилтнуудаа гэрээсээ ажиллах нөхцөлөөр хангаж байгаа аж.
Эх сурвалж: The Moscow Times
Б.ХОНГОРЗУЛ