ХӨСҮТ-ийн насанд хүрэгчдийн цочмог гепатитын тасагт жилд дунджаар 1000 хүн хэвтэн эмчлүүлдэг бөгөөд тэдгээрээс 200 орчим хүнд түргэн тусламж үзүүлэх шаардлага гардаг. Гэвч тус тасагт түргэн тусламж үзүүлэх өрөө байдаггүй нь өвчтөнийг өөр газар луу зөөвөрлөн тусламж үзүүлэх хугацааг уртасгаж, амь аврагдах боломжийг 40 орчим хувиар буруулахад хүргэдэг байна.
Иймээс "Цэцээ Гүн” Ротаракт клуб ХӨСҮТ-ийн насанд хүрэгчдийн цочмог гепатитын тасагт түргэн тусламжийн өрөөг тохижуулахаар болж өрөөний засварын ажилд шаардлагатай 3 сая 355 мянган төгрөгийг "LendMN” болон "SuperUp” аппликейшнийг ашиглан цуглуулж байна.
Одоогийн байдлаар төсөлд маань 1,135,500 төгрөг цугларсан байгаа бөгөөд яаралтай тусламжийн өрөөг тохижуулахад нэн шаардлагатай тоног төхөөрөмжүүдийг Япон дахь "Ёонамаяа төгсөгчдийн холбоо” болон "Шинэ гэр түншлэл” компаниас хандивлаж байгаа юм.
Та бүхэн "LendMN” болон "SuperUp" аппликейшн, мөн "Худалдаа Хөгжлийн Банк”-ны 429001886 "Цэцээ Гүн Pотаракт Клуб НҮТББ” дансаар хандив өргөж, элэг нэгт Монголчуудынхаа амь насыг аврах ариун үйлст нэгдээрэй.
Төслийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг https://www.facebook.com/ractsetseegung/ болон 99991517 дугаарт холбогдож аваарай.