Шинэ коронавирусний халдвараас урьдчилан сэргийлэхэд 1842 резидент эмч ажиллаж байна. Шаардлагатай тохиолдолд ажиллах хүний нөөц хангалттай байгаа гэжЭМЯ-ныЭмнэлгийн тусламжийн газрын дарга Я.Буянжаргал тус яамныөнөөдрийн ээлжит мэдээллийн үеэр тэмдэглэв.
Тэрбээрсэтгүүлчийн асуултад хариулахдаа, зөвхөн Улаанбаатар хотын ойролцоо гэхэд халдварын сэжигтэй иргэдийг тусгаарлах таван мянган орыг долоон үе шаттайгаар бэлтгэх тооцоо гарсныг тэмдэглэлээ. Тэдгээрт резидент эмч нараас гадна бусад эмч нарыг ажиллуулахын сацуу АШУҮИС-ийн төгсөх курсийн оюутныг дайчлах зэрэг хүний нөөц хангалттай байгааг онцлов.