SARS-CoV-2 вирусээр үүсгэгддэг ковид19 өвчний улмаас нас барсан хүний тоо АНУ-д 58.3 мянгад хүрчээ. Энэ нь тус улс Вьетнамын дайнд алдсан цэрэг дайчдын тооноос давж гарсан тоо байна. Жонс Хопкинсын их сургуул цар тахлын тоо баримтыг ээлжит удаагаа мэдээлэхдээ энэ талаар онцолжээ.
АНУ-д хамгийн анх Калифорни мужид 57 настай эмэгтэй хоёрдугаар сарын 6-ны өдөр нас барсан. Түүнээс хойших хоёр сар гаруйн хугацаанд төдий хэмжээний хохирол амсаад байна.
Ковид19 өвчнөөр амиа алдагсдын тоо Вьетнамын төдийгүй Солонгосын хойгийн /36.5 мянга/, Дэлхийн нэгдүгээр дайн /53.4/-ы хохирлоос ч давж гарчээ.