"СU”сүлжээ дэлгүүрийн хууль зүйн яамны урд байрлалтай салбар 100% сонсголын бэрхшээлтэй иргэнийг кассчинаар ажилд авчээ. Энэ талаар үйлчлүүлэгчдийн нэг өөрийн цахим хуудаснаа "Өчигдөр хууль зүйн яамны урд байдаг СU орж шоколад авав. Бичүүлэх гээд кассан дээр очоод сайн байна уу гэсэн дуугардаггүй ээ. Би ч дотроо тэр охиныг ууртай л байгаа юм байхдаа гэж бодоод өнгөрөв.
Кассчин охин миний авсан шоколадыг хариулт мөнгөтэй хамт өглөө. Тэр үед би дэлгэцний өмнө байгаа бичгийг олж харав. Шууд дохиогоор мэндлээд, бичиг харсангүй уучлаарай гээд ойр зуур юм ярилцаж байгаад гарч ирлээ.
Бид бүгдээрээ л ижилхэн хүн төрөлхтөн, олон төрлийн, өөр өөр өнгийн цэцэг байдаг шиг бид яг л тийм. Зарим нэг нь над шиг хар, зарим нь цагаан, шар, өндөр, нам, өргөн, бүдүүн, сонсдог, сонсдоггүй, хардаггүй, хэлтэй, хэлгүй ....
Миний хувьд эдгээр хүмүүсийг хөгжлийн бэрхшээлтэй гэж хэлэх дургүй.
Энэ охин бидэнтэй л адилхан хүн. Бид бүгд тэгш эрхтэй. Тэднийг хамгаалж байгаа нэрийдлээр цоожтой хаалганы цаана байнга гэрт хорьж байхаар бид л энийг нь ойлгоод жооооохон л дэмжээд нийгэмд ингээд олноор нь оруулаад ирвэл бидний амьдралд бас нэг өөр өнгө нэмэгдэнэ” хэмээжээ.
Б. Цэнгэлмаа