Энэтхэг улсын засгийн газраас гаргасан коронавирусын цар тахалтай холбоотой судалгаагаар тус улсын нийслэл Дели хотод шинжилгээ өгсөн гурван хүн тутмыг нэг нь халдварын эерэг хариу авсан болох нь тогтоогдсон гэх тооцоо гарсан талаар "Хиндустан Таймс" сонинд мэдээлжээ.
Дели хот дахь нийт шинжлүүлэгчдийн 30,5% нь халдвартай байгаа бөгөөд оршин суугчдын 40,000 гаруй нь коронавирусын халдвар авсан байна. Энэ нь бусад хотуудтай харьцуулахад хамгийн их халдвар бүртгэгдсэн хот болж байгаа ажээ.
Энэ тоо цаашид ч өсөх хандлагатай байгааг анхааруулсан ба мөн шинж тэмдэггүй халдварлагч олширч байна гэжээ.
Энэтхэгт нийт халдварлагчдын тоо 300,000-г давж үүний 9,5 мянга нь нас бараад байна.