Өнөө өглөө буюу 6 дугаар сарын 29-ний үүрээр Төв аймгийн Баянцагаан сумын Өлзийт багийн "Довын гуанз” гэдэг газар буюу аймгийн төвөөс урд зүгт 87 км, Дундговийн чиглэлд зорчиж явсан "Фит” загварын суудлын автомашины жолооч автозамын зорчих хэсэгт зогсож байсан "Хово” загварын ачааны автомашины араас мөргөсний улмаас автомашины төмөр хийцэд хүн хавчуулагдаж нас баржээ.
Мэргжлийн байгууллагууд шуурхай ажиллаж Өмнөговь аймгийн харьяат 50 настай, эрэгтэй Э-гийн цогцсыг гаргаж, Цагдаагийн байгууллагад хүлээлгэн өгсөн байна.
Жолооч та бүхэн замын хөдөлгөөнд оролцохдоо үзэгдэх орчин хязгаарлагдмал газарт шөнө оройн цагаар түр зогсолт хийхдээ цацруулагчтай анхааруулах тэмдэг байршуулаж. аваарын гэрлээ асааж өөрийн болон бусдын аюулгүй байдлыг хангахыг ТЦА-наас анхааруулж байна.