Ховд аймагт тарваган тахал гарсан талаар өчигдөр мэдээлсэн. Тахлаар өвчлөөд байгаа тэрхүү 27 настай иргэний дүү 17 настай эрэгтэй тус аймгийн Цэцэг суманд байгаа бөгөөд биеийн байдал дунд зэрэг байгаа юм байна.
Мөн тарваган тахалтай гэж оношлогдсон I хавьтлын 146 хүнийг эмчилж антибиотикийн эмчилгээнд оруулж II хавьтлын 504 хүнийг олж тогтоон шинжилгээнд хамруулсан байна.
Дээрх иргэд 6 дугаар сарын 21-23-ны өдрүүдэд тарвага агнаж идсэн өгүүлэмжтэй аж.