Энэтхэг улсын Ражастан мужийн оршин суугч нэгэн хосууд коронавирусын цар тахал дэгдсэн аюултай байгаа энэ үед хуримын ёслолоо хийсэн бөгөөд хуримд ирсэн зочдын 16 нь халдвар авч 1 нь нас барсан байна.
Тус улсад хөл хориотой байгаа энэ цаг үед 50-аас дээш хүн цуглуулахгүй байх дүрэм журмыг засгийн газраас гаргасан ч хосууд үүнийг зөрчиж 1000 гаруй зочин цуглуулжээ. Иймд тэднийг 600,000 рупий буюу 6,362 ам.доллараар торгох болсон байна.
Мөн халдвар авсан бүх зочдынхоо эмчилгээний зардлыг дааж, нөхөн төлбөр олгох гэнэ. Түүнчлэн энэ хэрэгтэй хамааралтай халдвар авсан байж болзошгүй 60 орчим зочдыг тусгаарлаад байгаа ба тэдний төлбөрийг ч төлөх ажээ