Архангай аймгийн Цагаан давааны орчимд шатахуун тээвэрлэж явсан том оврын автомашин осолдож, шатан, хүний амь эрсэдсэн ноцтой осол гарсан. Үүнтэй холбоотойгоор Архангай-Завхан чиглэлийн Цагаан давааны замыг түр хугацаагаар хаасныг өчигдөр оройноос нээн, тээврийн хэрэгслүүдийг хэсэг хэсгээр нэвтрүүлж эхэлсэн талаар Архангай аймгийн Замын цагдаагийн тасгаас мэдээллээ.