Этиоп улсын агаарын ачаа тээврийн "Боинг-777” онгоц лхагва гарагт Шанхайн Пудонг гэх нисэх онгоцны буудалд зогсон ачаа ачиж байхдаа үедээ шатсан хэрэг гарсан байна.
Азаар хүний амь эрстээгүй болохыг албаныхан онцолсон бөгөөд галын шалтгааныг тогтоохоор мөрдөн шалгалт явуулж байна гэжээ.
Энэхүү онгоц нь Шанхайгаас Сан Паулу-Сантьяго руу ачаа тээврийн үйлчилгээнд тогтмол явдаг хуваарьтай байсан байна.
Ослын талаарх бичлэг, дүрс зургууд олон нийтийн сүлжээнд цацагдсан ба тус буудалд буух байсан онгоцнуудыг Шанхайн Хонгкяо олон улсын нисэх буудалд газардуулахаар шилжүүлжээ.