
Улсын хэмжээнд тарваган тахлын дархлаажуулалт хийж байгаа бөгөөд 41 мянга орчим иргэнийг тарваган тахлын дархлаажуулалтад хамруулаад байна. Энэ долоо хоногт нэмж 10 мянган хүнийг дархлаажуулах ажээ.
Тэрбээр "Тарваган тахалд ихэвчлэн 15-17 насны эрэгтэй хүүхдүүд өртөж байна. Иймд эцэг эх, асран хамгаалагч нар үр хүүхэддээ мэдээлэл өгч анхааруулга сэрэмжлүүлгийг сайтар хэлж ойлгуулах хэрэгтэй байна" гэсэн юм.