Өнгөрөгч хоногт буюу 7 дугаар сарын 23-нд ХӨСҮТ-ийн хоёр, Дархан хотын салбар лабораторид 709 хүнд шинжилгээ хийлээ. Шинжилгээгээр 708 хүнд вирус илрээгүй. Харин нэг хүнд вирус илэрсэн байна. Энэ нь Алтанбулагийн боомтооор орж ирсэн Казахстан улсын ачаа тээврийн жолооч аж. Уг өвчтөнийг ХӨСҮТ-д авч ирэх юм байна.
Өнөөдөр ХӨСҮТ-өөс гурван хүн эдгэрч, дараагийн шатанд шилжиж бйга бөгөөд тэдгээр иргэд 17-48 хоног эмчлүүлсэн байна.
Гаднаас зөөвөрлөгдөн орж ирж батлагдсан 288 тохиолдол болсноос 217 эдгэрсэн бөгөөд одоогоор ХӨСҮТ-д нийт 71 хүн эмчилүүлж байгаагаас 62 хөнгөн, ес нь хүндэвтэр байна.