Монгол Улсын Шадар сайд Я.Содбаатарын ахалдаг Улсын Онцгой комиссын ээлжит хуралдаан өнөөдөр /2020.08.25/ товлогдсон. Хуралдаан 10:00 цагт Төрийн ордонд Шадар сайдын өрөөнд эхэлнэ.
Хуралдаанаар Гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын дэглэмийг сунгах тухай хэлэлцэх юм байна. Тус комиссоос гаргасан шийдвэрийг Засгийн газрын ээлжит хуралдаанаар баталгаажуулдаг журамтай.
Өнгөрсөн сард Гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын дэглэмийг 2020 оны наймдугаар сарын 31-нийг хүртэл сунгасан юм. Харин УОК-оос гаргасан саналын дагуу Засгийн газраас хичээл, сургалтын үйл ажиллагааг 9 дүгээр сарын 1-нээс эхлүүлэх шийдвэр гаргасан билээ.