Чингэлтэй дүүргийн Засаг дарга, Дотоод аудитын албаны даргын баталсан удирдамжийн хүрээнд дотоод аудит, хяналт шалгалтын ажлыг зохион байгуулж байна.
Дүүргийн Соёлын төвийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийж төсвийн хөрөнгө оруулалт, түүний бүртгэл, үр ашигтай байдал, төрийн болон орон нутгийн өмч хөрөнгийн хадгалалт, хамгаалалт, ашиглалтын байдал, анхан шатны болон нягтлан бодох бүртгэлийн хөтлөлт, санхүүгийн тайлангийн үнэн зөв, найдвартай байдал, хүний нөөцийн сонголтын үр нөлөөтэй байдлыг шалгаж цаашид анхаарч ажиллах шаардлагатай, хэрэгжүүлбэл зохих зөвлөмжийг хүргүүлжээ.
Мөн "Шилэн дансны тухай” хуулийн хэрэгжилт, шилэн дансны нэгдсэн www.shilendans.gov.mn цахим хуудсанд тавигдах мэдээллийн агуулга, үнэн зөв байдалд хяналт тавих, дүгнэлт, зөвлөмж гаргах, эрсдлийн удирдлагаар хангах зорилгоор дүүргийн дэргэдэх байгууллага, төрийн өмчийн сургууль, цэцэрлэгийн шилэн дансны цахим шалгалт, дүүргийн биеийн тамир, спортын хороо, "Мэнд цолмон” ӨЭМТ, 72 дугаар сургуулийн төсвийн хадгалалт, хамгаалалт, ашиглалт үйл ажиллагаанд дотоод аудит, хяналт шалгалтыг хийж байна.