Төрийн албаны шинэтгэлийг эрчимжүүлж, төрийн албан хаагчийн орон тоо, цалин хөлсний зардлын төлөвлөлт, хэрэгжилт, хяналтыг сайжруулах зорилгоор Монгол улсын Засгийн газрын 163 дугаар тогтоол батлагдсан. Уг тогтоолын хүрээнд төрийн албан хаагч нарын цалин хөлстэй холбоотой гүйлгээг хийхдээ Төрийн албаны цалингийн нэгдсэн шинэ системээр хийхээр болсонтой холбогдуулан Чингэлтэй дүүргийн Санхүү, төрийн сангийн хэлтэс, Сангийн яамнаас зохион байгуулсан сургалтад сууж сургагч багшийн эрх авсан дүүргийн төсөвт байгууллагын 8 нягтлан бодогч хамтран дүүргийн орон нутаг, тусгай зориулалтын шилжүүлгийн байгууллагуудад тус системд хэрхэн цалин хөлсийг тооцох, ажиллах сургалтыг зохион байгуулж 60 гаруй нягтлан бодогчийг хамрууллаа.
САНХҮҮ, ТӨРИЙН САНГИЙН ХЭЛТЭС