
Дүүргийн Засаг дарга болсноос хойш Н.Батсүмбэрэл газрын маргаан, газар өмчлөх, эзэмшихтэй холбоотой асуудалд багагүй анхаарах болсон бөгөөд бусдын өмчлөх, эзэмших хүсэлтийг хав дарж, ашиг сонирхлын зөрчил гаргах болсон төрийн түшмэдтэй ч хатуу хариуцлага тооцож ажилласан аж. Тухайлбал ажил харуицсан зарим төрийн албан хаагчийн ширээнд газартай холбоотой 940 орчим асуудал хүлээгдэж байсныг шийдвэрлэж өгсөн байна. Мөн бусдын газрыг хууль бусаар булаах, аливаа иргэний асуудлыг шийдвэрлэхдээ авилга авах, хүнд суртал гаргасан гэх асуудлуудыг цэгцэлж, зарим төрийн албан хаагчдад хариуцлага тооцуулахаар зохих газарт нь ханджээ.