Японы эрдэмтэд усыг задлах электрохимийн аргад зориулж хагас дамжуулагч шинэ материал бүтээжээ.
Энэхүү материалын фото анод нь зөвхөн ус, нарны эрчим хүчийг ашиглан устөрөгчийн түлшийг илүү үр дүнтэй гарган авах боломж олгох бөгөөд цэвэр түлш гарган авахад дахин нэг алхмаар ойртуулсан гэж "Journal of the American Chemical Society” сэтгүүлд гарсан нийтлэлд дурдсан байна.
Тодруулбал, ус задлах зориулалттай фотоэлектрик төхөөрөмжийн гол элемент болох фото анод нь нарны зай хураагуур болон катодын үүрэг гүйцэтгэдэг төмөр утастай холбогдоно. Ийм фото анодын материал нь хагас дамжуулагчийн шинж чанартай, мөн исэлдэлтэд маш тэсвэртэй байх ёстой байна. Учир нь усны молекулыг задлах элементүүдийн нэг нь чөлөөт хүчилтөрөгч юм.
Оксинитридийн эсэргүүцэх чанар муу, гэрлийн нөлөөн дор маш хурдан өөрөө исэлддэг учраас металлын оксиднитридээс фото анодыг гарган авах оролдлого тийм ч үр дүнтэй байгаагүй байна.
Д.Жаргал
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг