• Нүүр
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий дахинд
  • Сонин хачин
  • Эрүүл мэнд
  • Технологи
  • Урлаг
  • Спорт
  • Фото
  • Видео

Saihan.mn

  • Нүүр
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий дахинд
  • Сонин хачин
  • Эрүүл мэнд
  • Технологи
  • Урлаг
  • Спорт
  • Фото
  • Видео

Б.Буджаргал дэлхийд тав дахь удаагаа тэргүүллээ

2020/11/23
АНУ-ын Флорида мужид "Icarus Florida Ultrafest USA 6” зургаан өдөр, зургаан шөнийн хэт холын зайн гүйлтийн тэмцээн энэ сарын 16-22-нд явагдаж өндөрлөлөө.
Тэмцээнд манай улсаас хэт холын зайн гүйлтийн тамирчин Б.Буджаргал ганцаараа өрсөлдсөн. Б.Буджаргал эхний өдрөөс эхлэн уралдааныг тэргүүлсээр зургаан өдөр, зургаан шөнийн хугацаанд 787 км зай туулсан амжилтаар түрүүллээ.
Энэ нь түүний дэлхийн хэмжээнд зохиогдсон Олон өдрийн гүйлтэд түрүүлсэн тав дахь тэмцээн байлаа. Хэдийгээр энэ удаа "Гүйлтийн Бурхан” Янис Куросын дэлхийн рекордыг эвдэж чадаагүй ч Б.Буджаргал тус тэмцээний рекорд амжилт болох 770 км-ийг 17 км-ээр ахиуллаа. Гүйлтийн Бурханы рекорд түүний хувьд дараагийн даваа, өөрийгөө эрчлэх нэгэн зорилго болон үлдэж байна. 
 
Тэмцээний тухайд товчхон хэлэхэд, Нью-Йорк болон Азийн тэмцээнүүдийн зам тэгш байдаг бол Флоридагийн уралдааны зам өгсүүр, уруутай, ёстой тамирчин хүний жинхэнэ шандсыг сорьсон зам байлаа. Өгсөхөд ядралт их, уруудахад үрэлттэй байдаг тул манай тамирчин энэ удаагийн тэмцээнд хөлийн хагаралт, цэврүү гурав дахин их байлаа гэж хэлж байсан юм.
 
Олон өдрийн гүйлтийн тэмцээн бол тамирчин хүний тэсвэр хатуужил, хүч чадлаас гадна сэтгэлийн тэнхээг шалгадаг тэмцээн билээ. Олимпын марафоны 42 км зайд гүйхэд 80 хувь нь булчин шөрмөс, 20 хувь нь сэтгэл зүй хэрэгтэй байдаг бол олон өдрийн гүйлт эсрэгээрээ 80 хувь нь сэтгэл зүй, 20 хувь нь биеийн хүч байдаг байна. Б.Буджаргалын хэт холын зай буюу олон өдрийн гүйлтийн тэмцээний тав дахь түрүү ганц түүний амжилт, баяр биш монголчууд бидний амжилт, бахархал юм. Б.Буджаргал дэлхий дахинд монгол хүний тэсвэр хатуужил, хүч чадал, оюун санааг сурталчилж, таниуллаа. Цар тахлын өнөө үед гэгээлэг мэдээгээр монголчуудаа баярлуулж, дархлааг нь дэмжиж байгаа тамирчиндаа баярлалаа гэж хэлэх нь зүйтэй.   
Б.Буджаргалын амжилтууд
Тэрээр Өмнөговь аймагт төрсөн. Олон өдрийн хэт холын гүйлтээр дэлхийд 5 удаа түрүүлсэн.  Гүйлтийн спортоор 20 гаруй жил, хэт холын зайн гүйлтээр 10 жил хичээллэж байна.
2013 онд Улаанбаатарт болсон 24 цагийн гүйлтэд 180 км зайг туулж түрүүлэн, Монгол улсын рекорд амжилтыг шинэчилсэн.
2014 оны 4-р сард АНУ-ын Нью-Йорк хотноо болсон 6 өдрийн гүйлтэд 485 км-ийг туулж 5-р байр
2015 оны 4-р сард АНУ-ын Нью-Йорк хотноо явагдсан 10 өдрийн гүйлтэд 780 км амжилтаар 10-р байр
2016 оны 4-р сард АНУ-ын Нью-Йорк хотноо болсон тэмцээний 10 өдрийн гүйлтэд 970 км туулж, 4-р байр
2017 оны 4-р сард АНУ-ын Нью-Йорк хотноо болсон 10 өдрийн гүйлтэд 1189 км гүйж, 1-р байр
2018 оны 4-р сард АНУ-ын Нью-Йорк хотын 10 өдрийн гүйлтэд 1304 км гүйж, 1-р байр
2018 оны 12-р сард АНУ-ын Аризона мужид болсон зургаан өдрийн марафонд 787 км гүйж, 1-р байр.
2019 оны 5-р сард АНУ-ын Нью-Йорк хотын 10 өдрийн гүйлтэд 1222 км гүйж 1-р байр
2019 оны 8-р сард болсон АНУ-ын Милуоки хотноо 6 өдрийн гүйлтэд 784 км гүйж 5-р байр
2019 оны 11-р сард Хятад улсын Шямин хотноо болсон 6 өдөр, 6 шөнийн гүйлтийн тэмцээнд 834 км гүйж, 1-р байр
2020 оны 9-р сард Тайландад болсон 12 цагийн гүйлтийн тэмцээнд 125 км замыг туулж, 1-р байрыг тус тус эзэлжээ.
"Fort Lauderdale Florida USA 6” тэмцээний хөшигний ард
Флоридагийн тэмцээнд орох манай тамирчны бэлтгэл өнгөрсөн жил эхэлсэн гэж хэлэхэд болно. Учир нь энэ удаагийн тэмцээнд тэр Гүйлтийн Бурхан хэмээх Австралийн тамирчин Янис Курос 2005 онд зургаан өдөр, зургаан шөнө 1035 км гүйсэн амжилтыг эвдэх зорилго тавиад байлаа. 2019 оны есдүгээр сард тэр Тайландад дөрвөн тэмцээнд оролцож, бүгдэд нь медаль авсан юм. Тиймээс энэ оны эхээр бэлтгэл сургуулилт хийхээр Тайланд улсыг зорьсон боловч цар тахлын улмаас зарим тэмцээн нь цуцлагдан, хөл хорионд орж, тус улсад олон сар саатсан. Харь газар мөнгө төгрөг, идэх хоол, хонох байр гэж багагүй бэрхшээл туулсны эцэст АНУ-д очсон. Санхүү, сэтгэл зүйн олон асуудал тулгарч байсан ч даван туулж, Флоридагийн тэмцээндээ амжилттай оролцлоо.
Флоридагийн тэмцээнд амжилтыг арагш нь татсан нэг зүйл бол шинэ сандаал байлаа. Манай тамирчин урьд нь дандаа пүүзтэй гүйдэг, өдөрт нэгийг хэрэглэдэг байсан ч энэ удаад гадаадын мэргэжилтний зөвлөгөөгөөр сандаалтай уралдаж туршсан нь бүтэлтэй болсонгүй. Хөл нь маш их хагарч, цэврүүтсэн нь шинэ сандаалтай холбоотой байлаа. 
Урьд өмнө бор зүрхээрээ хэнд ч зарлалгүй яваад уралдаад ирдэг байсан Б.Буджаргалын хувьд энэ удаагийн тэмцээний нэгэн онцлог нь тэмцээнд явахаас эхлээд олон нийтийн сүлжээгээр өдөр бүр байнга мэдээ нь гарч байсан явдал байв.
Үнэхээр Б.Буджаргал "Явлаа, уралдлаа” гээд л хүрээд ирдэг байсан, Төр нь ч тоож үздэггүй, хүмүүс ч ямар их бэрхшээл туулж, аварга болдгийг нь ойлгодоггүй байсан. Харин энэ удаад Монголын Хэт холын зайн гүйлтийн холбоо, тамирчны өөрийнх нь хүсэлтээр "Эрхэт Монгол” групп хэвлэлийн албыг хариуцан ажилласан. ТВ8 Телевиз, Зиндаа цахим хуудас, олон нийтийн сүлжээгээр хэт холын зайн гүйлт гэж юу болох, тамирчин маань юуны төлөө гүйж байгаа, хэрхэн уралддагийг монголчууддаа хүргэж, харуулж чадлаа. Тэмцээний үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Б.Буджаргалтай утсаар холбогдож, амжилт хүссэн. Энэ нь зургаан өдрийн энэ уралдааны нэгэн онцлох хуудас байлаа. 
Тэмцээнд явахдаа Б.Буджаргал тэр үед зав зайтай байгаа хэн нэг найзаа дагуулаад явдаг, мэргэжлийн эмч, массажчин, туслахгүй байсан бол харин энэ удаад АНУ дахь монголчууд тун сайн баг болж, хамтран ажилласан. Чикагогоос Н.Аюур, Б.Цацрал, Д.Энхмаа, М.Марта, Лос Анжелосоос Б.Чанцалням нар хүрэлцэн ирж тамирчныхаа арын албыг хариуцан ажилласан. Та бүхэндээ баярлалаа. 
Хэт холын зайн гүйлт гэж юу вэ?
Хэт холын зайн гүйлтийг олон улсад ультрамарафон, супермарафон зэргээр нэрлэдэг. Энэ төрөлд уламжлалт 42 км 195 метрийн марафоноос хол зайн бүх гүйлт хамаардаг. Тэмцээнийг Олон улсын ультра марафоны холбооноос (International Association of Ultrarunners) зохион байгуулдаг. Энэ холбооноос  50 км, 100 км, олон өдрийн гүйлтийн дэлхийн аваргын тэмцээнийг явуулдаг бөгөөд Олон улсын хөнгөн атлетикийн холбооноос хүлээн зөвшөөрсөн байдаг.
Хэт холын зайн гүйлтийг хоёр төрлөөр зохион байгуулдаг. Нэг нь тодорхой зайнд уралдах, нөгөө нь тогтсон хугацаанд уралдах.
Тодорхой зайнд уралдахад 50 км, 100 км, 50 миль, 100 миль гэсэн үндсэн зайд хамгийн богино хугацаанд барианд орсон тамирчин түрүүлдэг. 100 км-ийн зайн рекорд амжилтыг Олон улсын хөнгөн атлетикийн холбоо албан ёсоор бүртгэнэ.
Харин тогтсон хугацааны уралдаанд 6, 12, 24 цаг болон 3 өдөр, 6 өдөр, 10 хоногт хэн олон км зам туулсан нь түрүүлдэг. Олон хоногийн уралдаанд тамирчин амрах, унтах нь чөлөөтэй бөгөөд цэнгэлдэхэд, эсвэл задгай талбайд явагддаг. Сүүлийн жилүүдэд Ази тивд олон уралдаан тэмцээн явагддаг болсон байна. Тайвань, Япон, БНСУ энэ төрлийн ДАШТ-ийг хүлээн авч байлаа.
 
Зургаан өдрийн гүйлт бол холын зайн гүйлтийн хамгийн сонирхолтой төрөл гэгддэг.
1870-аад оны үед үүссэн энэ гүйлтийн төрөл тухайн үедээ ард иргэдийн сонирхлыг ихэд татаж, 1877 оны тэмцээнийг 70 мянган хүн үзэж байсан гэж түүхэнд тэмдэглэгджээ. Тэр үед Ням гарагийн мөргөлөөс хоцрохгүйн тулд уралдааныг Даваа гарагийн шөнө эхэлж, Бямба гарагийн үдэш дуусгадаг байв. 1879 онд анхны ДАШТ зохион байгуулагдаж, 16 тамирчин оролцсон аж. 20-р зуунд хэсэг мартагдсаны эцэст 1980 оноос 6 өдрийн гүйлт дахин сэргэсэн түүхтэй. Энэ төрөлд дэлхийн рекордыг Австралийн  Янис Курос 1036,851 км, эмэгтэйчүүдэд Шинэ Зеландын Сандра Барвик 883,631 км-ийн амжилтаар эзэмшиж байна.
Хэт холын зайн гүйлтийг Бясалгалын гүйлт гэж нэрлэдэг. Нэг үгээр хэлэхэд оюун санаагаараа гүйдэг гэж хэлэхэд болно. Зургаан хоног, зургаан шөнө элдвийг эргэцүүлэн гүйж, өөрийгөө ялан дийлдэг. Бие махбодын хүч чадал 5,10, 20 км гүйгээд дуусдаг бол үүнээс цааш замаа яаж туулах вэ гэдгийг тамирчин сэтгэл зүйгээрээ л удирддаг. Юу бодох, сэтгэхээс амжилт, үзүүлэлт шалтгаална гэсэн үг. Тиймээс л хэт холын зай, олон өдрийн гүйлтийг цэвэр сэтгэл зүйн спорт гэж мэргэжилтнүүд тодорхойлдог байна.
Талархал
Ямар ч тэмцээнд оролцоход ивээн тэтгэгч, дэмжигч хэрэгтэй. Хэт холын зайн гүйлтийн спорт зардал тун өндөр. Б.Буджаргалыг энэ удаагийн тэмцээнд маш олон албан байгууллага, хувь хүн дэмжжээ.
Ц.Шаравжамц даргатай Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг БТСУХ-ны хамт олон АНУ-д тэмцээнд оролцох боломжоор ханган, замын зардлаар дэмжсэн юм.
Мөн Монголын хэт холын зайн гүйлтийн холбооны тэргүүн Д.Цэрэндуламыг дурдахгүй бол болохгүй.
"Эрхэт Монгол” медиа групп, Монголын үндэсний олон нийтийн радио телевиз, Өмнөговь аймаг, "Хөх Монгол” принтинг ХХК, "Алтан үеийнхэн” ТББ, "MCR Mongolia runners” групп, Manchester дахь монголчуудын холбоо, Manchesterийн гүйгч ээжүүдийн групп, Florida мужийн монголчуудын холбоо, "Оргилд гүйгч” ТББ.
Цаашдын зорилго
Б.Буджаргалын цаашдын зорилго тодорхой. Монгол хүний тэсвэр хатуужлыг дэлхий дахинд харуулсаар, эх орноо сурталчилсаар байх нь мэдээж. 2017 онд анх дэлхийд түрүүлснийхээ дараа тэр "Дэлхийн аварга болох зорилгоо биелүүлчихээд ямар ч хүсэл, мөрөөдөлгүй болсон мэт санагдаж байсан. Харин дэлхийн рекорд гэдэг шинэ зорилго гарч ирснээр дахин гүйж эхэлсэн” гэж ярьж байв. Тэгэхээр түүний зорилго бол 10 хоногийн гүйлтийн тэмцээний 1551 км,  5000 км-ын зайн уралдааны 40 хоног, 16 цаг гэсэн дэлхийн рекорд амжилтыг эвдэж, Монголын нэр дээр бүртгүүлэх. Гэхдээ хамгийн гол буюу ойрын зорилго нь 6 өдөр, 6 шөнийн тэмцээнд "Гүйлтийн бурхан” гэгддэг Янос Куросын 15 жилийн өмнө тогтоосон амжилтыг эвдэж, Гиннесийн номд Монголынхоо нэрийг мөнхлөх юм. Энэ рекордыг шинэчлэхээр Б.Буджаргал 2019, 2020 онд хоёр дайралт хийлээ. Тун ойртлоо. Тэмцээнд байнга хамт байх, судалгаа, шинжилгээ хийх мэргэжлийн багтай бол рекорд тогтоох нь дөхөөд л байна. Хэзээ нэгэн өдөр Монголын хүү Б.Буджаргал хэт холын зайн гүйлтийн дэлхийн рекордыг эзэмшинэ гэдэг огтхон ч эргэлзээгүй.
 Хуваалцах


FacebookХуваалцах TwitterЖиргэх

Холбоотой мэдээ

Х.Баттулга: Б.Буджаргалаар монголчууд бахархаж байна

2020/11/23

Европын нээлттэй тэмцээнээс жүдочид 1 мөнгө, 2 хүрэл медаль хүртэв

2020/03/02

Д.Сумъяа мөнгөн медаль хүртлээ

2020/02/10

Н.Хэрлэн мөсөнд авиралтын Ази тивийн аварга болов

2020/01/13

“ПЁНЧАН-2018”: ГҮЙЛТИЙН ЦАНЫН ТӨРӨЛД Б.АЧБАДРАХ, Ч.ОТГОНЦЭЦЭГ НАР ӨРСӨЛДӨНӨ

2018/01/25
  • Шинэ мэдээ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Таны мэдэхгүй сонирхолтой баримтууд

    2025/10/13
  • 5 хоногийн урьдчилсан мэдээ

    2025/10/13
  • Судлаач шүүмжлэгч Б.Батцоож: Энэ янзаараа 100 жил хойш ухрах нь

    2025/01/10
  • БҮХ ОДОД ТҮВШНИЙ ТОГЛОГЧ МОНГОЛД ИРНЭ

    2025/01/10
  • Завхан нутгийн уран бүтээлчид хандивын тоглолт хийнэ

    2025/01/10
  • "Миний нутаг" яруу найргийн наадамд Н.Гантулга түрүүллээ

    2024/08/31
  • 44-өөс дээш сурагчтай ангид туслах багш ажиллана

    2024/08/26
  • М.ХҮҮХНЭЭ: Эхийн сэтгэл буюу улаан зангилааны учир

    2024/08/25
  • С.БАТЗОРИГ: ЮУН ХҮННҮГИЙН ХААНЫ “ЗҮҮНИЙ” ҮЗЭЛТЭЙ ХҮҮ ВЭ?

    2024/08/16
  • Дэлхийн нөлөө бүхий хүмүүсийн сонирхолтой дадал зуршлууд

    2024/08/09
  • М.Хүүхнээ: Тэвчих ёс

    2024/08/09
  • М.Хүүхнээ: Тэвчих ёс

    2024/08/09
  • Зарим нэр бүхий бөхчүүдээс тайлбар мэдүүлэг авч байна

    2024/08/03
  • Хүмүүсийн өөр дээрээ хийж байсан хамгийн алдартай 9 туршилт

    2024/08/03
  • Швейцарын Холбооны Улсын Ерөнхийлөгчийг албан ёсоор угтаж авлаа

    2024/08/03
  • Тедди Ринер олимпийн наадамд 3 дахь удаагаа түрүүллээ.

    2024/08/03
  • Д.Ганбаатар Б.Баасанхүүд автомашин, дасгалжуулагчдад мөнгөн урамшуулал амлав

    2024/08/02
  • Орхон аймагт түрүүлсэн аймгийн өсөх начин О.Баярбаасан түрүү бөхийн байгаа хандивлалаа

    2024/08/02
  • CU сүлжээ дэлгүүр эхний хагас жил 10.7 тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажилласан байна

    2024/08/01
  • Хурууны хумс нэлээд хэдэн сард бүрэн ургадаг.

    2024/08/01
  • Монгол улсын начин Ө.Батзул таалал төгсжээ

    2024/07/30
  • Жинхэнэ ЛИДЕР хүний шинж

    2024/07/29
  • Хархан дээр хийсэн туршилтын сонирхолтой үр дүн

    2024/07/29
  • Алдарт Абе Хифүми олимпийн наадамд 2 дахь удаагаа түрүүллээ

    2024/07/29
  • МУГТ, МАРАФОНЧ Б.СЭР-ОД ГИННЕСИЙН АМЖИЛТ ТОГТООЛОО

    2024/07/28
  • УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэнг буудахаар дайрчээ

    2024/07/27
  • Олимпийн хотхонд архи ууж, тамхи татсан хэмээн Шоко Мияатаг хотхоноос хөөжээ.

    2024/07/26
  • Хамгийн алдартай 5 богино өгүүллэг

    2024/07/26
  • Алдартай газруудын логоны нууц

    2024/07/26
  • ЕВРЕЙ НОМЛОЛ: Зочин, загас хоёр гурав хоногийн дараанаас үнэртэж эхэлдэг.

    2024/07/26
  • Цэргийн арслан Г.Жамбалдорж уучлал хүсэж, тайлбар хийлээ.

    2024/07/23
  • Сүнслэг болон мэдрэхүйн хайрын бурхан Афродита /Грек Ромын миф домог/

    2024/07/21
  • ЧАРЛИ ЧАПЛИНЫ ОХИНДОО БИЧСЭН ЗАХИДАЛ

    2024/07/21
  • Допинг илэрсэн 4 бөх 5 болон 7-ийн даваанд барилдсан нь тогтоогдлоо

    2024/07/21
  • Интроверт хүмүүс илүү боловсролтой болох хандлагатай байдаг

    2024/07/17
  • ЭРГЭЛЗЭЭ ТӨРҮҮЛЖ, ТААМАГ ДЭВШҮҮЛСЭН ДОПИНГИЙН ХАРИУ

    2024/07/17
  • ШҮҮМЖ: Холливүүд маягийн “МОНГОЛ” кино

    2024/07/16
  • К.Юнг: Бусдын муу талыг олж харах нь өөрийгөө ойлгоход хөтөлж магад.

    2024/07/16
  • Сэтгэл судлалын чухал онолууд

    2024/07/16
  • ДОПИН: 2-3 бөхөөс сэргээшийн төрлийн бодис илэрсэн

    2024/07/16
  • Хүлээлт ихтэй байгаа сайд П.Наранбаяр

    2024/07/15
  • “АЛТАРГАНА-2024” НААДАМ ЭНЭ САРЫН 26-28-НД БОЛНО

    2024/07/15
  • 2 жил өвдөг шороодоогүй бөх

    2024/07/15
  • Хүнийг таних 4 үйлдлийн арга

    2024/07/15
  • Зигмунд Фрейд: Тэнэглэлийн эхний шинж нь ичих мэдрэмжгүй байх

    2024/07/15
  • АНУ-ын Ерөнхийлөгч Жозеф Р.Байден мэндчилгээ ирүүллээ.

    2024/07/14
  • Сэтгэл зүйн сонирхолтой баримтууд

    2024/07/14
  • Хачирхалтай 10 ном

    2024/07/14
  • Сонирхолтой 10 баримт

    2024/07/14
  • Халуун ус хязгаарлах байршил

    2024/07/14
  • “Улаанбаатар хотын 2040 он хүртэлх хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний үзэл баримтлал”-ыг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлнэ

    2020/03/31
  • Хүмүүсийн өөр дээрээ хийж байсан хамгийн алдартай 9 туршилт

    2024/08/03
  • ДОПИН: 2-3 бөхөөс сэргээшийн төрлийн бодис илэрсэн

    2024/07/16
  • “Тавантолгой түлш” ХХК шаардлага хангахгүй пийшинг нураан, технологийн дагуу шинээр пийшин барьж өглөө

    2019/10/19
  • Охидууд яагаад амьдралаа бусниулдаг вэ?

    2018/10/09
  • Хаван буулгах хамгийн сайн арга бол…

    2020/03/30
  • Зигмунд Фрейд: Тэнэглэлийн эхний шинж нь ичих мэдрэмжгүй байх

    2024/07/15
  • Байнгын ажиллагаатай парламентын 30 жилийн ойн марк гаргалаа.

    2021/07/09
  • Монгол Улсын хосгүй үнэт зүйлсэд багтсан XII-XIV зууны үеийн өвөл зуны гурван дээл

    2020/06/04
  • Бяцхан миссүүд минь амжилт дүүрэн эх орондоо эргэн ирлэ

    2018/04/23
  • Халуухан болзоонд романтиклаж яваа хоёр жүжигчин

    2018/01/30
  • Н.Тилеухан: Гадны банкуудыг хугацааны хувьд хязгаарлалттай оруулж ирэх ёстой

    2020/04/13
  • Иогийн спортын Монгол улсын аварга шалгаруулах анхдугаар тэмцээн болно

    2018/06/27
  • Нялх сэнгүм үү? Нийтлэг эрх ашиг уу?

    2018/01/30
  • Ааваа санаад байна...

    2020/10/25
  • "ШИНЭ САР" БУЮУ ШИНИЙН 2-НЫ САР ХҮСЭЛ БИЕЛҮҮЛДЭГ ҮҮ?

    2021/02/13
  • Д.ЭРДЭНЭТУЯА: ЗҮРХНИЙ ЭХО ОНОШЛОГОО НЬ ЗҮРХНИЙ БИЧЛЭГ, ЭМЧИЙН...

    2018/03/26
  • Хууль батлагчид зуухтай дотно танилцчихлаа, одоо утаатай

    2018/01/12
  • Алдар цуутны өлгий "Халиун" сайхан нутаг минь

    2020/02/18
  • Иргэн Э.Солонго: Гэр бүл үймүүлэгч Э.Байгалмаа манай нөхөр рүү шалдан зургаа явуулсан

    2019/12/16
  • Филиппинд англи хэл сурах 10 шалтгаан

    2018/08/20
  • Б.Довдон: Тамхинаас гарсан өдрөөсөө эхлэн хүний бие эрүүлжиж эхэлдэг

    2018/05/29
  • Хилчид 3,6 тэрбум төгрөгийн хохирлоос урьдчилан сэргийлжээ.

    2021/04/02
  • Хүүхдийн мөнгийг ирэх Даваа гаригаас олгож эхэлнэ.

    2021/04/01
  • Хүүхдийн төлөө фонд байгуулах төслийг эцэслэн хэлэлцэв

    2021/04/06
  • УИХ-ын дарга М.Энхболд юу хэлэв.

    2018/06/30
  • Эрэлт өссөнөөс зэсийн төлөв өөдрөг байна

    2018/01/19
  • МУБИС-ийн лицей шинээр элсэлт авна

    2018/03/15
  • Улсын хэмжээнд 5.1 сая төл бойжиж байна

    2021/04/04
  • Хүн хоногт 0.5 кг жилд 200кг хуурай хог хаягдал хаягдаг

    2018/02/28
  • Б.Цэрэннадмид: Архангай аймгийн Засаг даргын тухай бодит биш мэдээлэл түгээж байгаад харамсаж байна

    2018/01/24
  • Жүжигчин Ц.Анхбаяр: Жулдыз шиг бүсгүйд сэтгэл татагдахгүй байхын аргагүй шүү дээ

    2018/01/25
  • АЯЛАГЧ, УУЛЧИН Н. БАЙГАЛМААГИЙН ТАЛААР ТАНЫ МЭДЭХГҮЙ 14 БАРИМТ

    2018/01/25
  • Үнэн Ба Зөв намаас 2020 оны Улсын их хурлын сонгуульд нэр дэвшигчид

    2020/05/13
  • Газрын цахим дуудлага худалдаанаас 165,3 сая төгрөг төвлөрүүлнэ

    2021/04/08
  • Fly хамтлаг жүжигчин Батука, Шүүдэрцэцэг нарын “ХАЙРЫН ЭЛЧ” болжээ

    2019/03/02
  • Д. ЦОЛМОН: ӨЭМТ-ҮҮДИЙН ЭХЧҮҮДИЙГ ХЯНАЛТАНДАА АВЧ АЖИЛЛАСАНААР...

    2018/03/26
  • Баянзүрх дүүргийн сургууль, цэцэрлэгийн эмч нарыг сургалтанд хамрууллаа

    2018/05/09
  • "Хөхөөр хооллолтын ач холбогдол" сэдэвт сургалт зохион байгууллаа

    2018/08/13
  • САЙХАН МЭДЭЭ: Афганистан цэргүүдийн амийг аврахад монгол цэргүүд онцгой үүрэг гүйцэтгэлээ

    2021/04/02
  • ЭРҮҮЛ БЭЛЧЭЭР-ЭРҮҮЛ МАЛ-ЭРҮҮЛ ХҮНС-ЭРҮҮЛ МОНГОЛ ХҮН

    2018/01/15
  • “Спутник V” вакциныг Монголд үйлдвэрлэх боломжийг судлах ажлын баг гаргахаар болов

    2021/04/05
  • ДУУЧИН О.ГАНТУЛГА: ТАВДУГААР АНГИДАА ЯТГА ТОГЛОДОГ БАЙЛАА

    2018/03/15
  • “Хүн ам нутагшилт суурьшлын хөгжлийн ерөнхий төсөл"-ийн үзэл баримтлалын төслийг боловсруулж байна

    2021/04/04
  • Сирид 14 хоногийн дотор 180 хүн амиа алджээ

    2018/01/15
  • Баянзүрх дүүргийн Эрүүл мэндийн төвийн үзлэг хийж, зөвлөгөө өгөх "цэг" ажиллалаа

    2018/05/21
  • “БЯЦХАН ХАНХҮҮ-2018” тэмцээн болно

    2018/05/02
  • Үе үеийн сурагчдын дурсамжийг хөглөх “Сурагч насны дурсамж” цомог тун удахгүй

    2018/05/09
  • Э.ПҮРЭВ-ЭРДЭНЭ: Өрх бүрд 0.07 га гэж зааж өгсөн нь нэг өрхөд томдох талбай

    2018/04/18
  • О.Цагаанзам: Монголыг дэлхийд сурталчилдаг язгуур урлагаа төрөөс дэмжих хэрэгтэй

    2018/10/10
  • Таны мэдэхгүй сонирхолтой баримтууд

    2025/10/13
  • Судлаач шүүмжлэгч Б.Батцоож: Энэ янзаараа 100 жил хойш ухрах нь

    2025/01/10
  • 5 хоногийн урьдчилсан мэдээ

    2025/10/13
  • БҮХ ОДОД ТҮВШНИЙ ТОГЛОГЧ МОНГОЛД ИРНЭ

    2025/01/10
  • Завхан нутгийн уран бүтээлчид хандивын тоглолт хийнэ

    2025/01/10
  • "Миний нутаг" яруу найргийн наадамд Н.Гантулга түрүүллээ

    2024/08/31
  • 44-өөс дээш сурагчтай ангид туслах багш ажиллана

    2024/08/26
  • М.ХҮҮХНЭЭ: Эхийн сэтгэл буюу улаан зангилааны учир

    2024/08/25
  • С.БАТЗОРИГ: ЮУН ХҮННҮГИЙН ХААНЫ “ЗҮҮНИЙ” ҮЗЭЛТЭЙ ХҮҮ ВЭ?

    2024/08/16
  • Дэлхийн нөлөө бүхий хүмүүсийн сонирхолтой дадал зуршлууд

    2024/08/09
  • М.Хүүхнээ: Тэвчих ёс

    2024/08/09
  • Зарим нэр бүхий бөхчүүдээс тайлбар мэдүүлэг авч байна

    2024/08/03
  • Хүмүүсийн өөр дээрээ хийж байсан хамгийн алдартай 9 туршилт

    2024/08/03
  • М.Хүүхнээ: Тэвчих ёс

    2024/08/09
  • Швейцарын Холбооны Улсын Ерөнхийлөгчийг албан ёсоор угтаж авлаа

    2024/08/03
  • Тедди Ринер олимпийн наадамд 3 дахь удаагаа түрүүллээ.

    2024/08/03
  • Д.Ганбаатар Б.Баасанхүүд автомашин, дасгалжуулагчдад мөнгөн урамшуулал амлав

    2024/08/02
  • Орхон аймагт түрүүлсэн аймгийн өсөх начин О.Баярбаасан түрүү бөхийн байгаа хандивлалаа

    2024/08/02
  • Хурууны хумс нэлээд хэдэн сард бүрэн ургадаг.

    2024/08/01
  • CU сүлжээ дэлгүүр эхний хагас жил 10.7 тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажилласан байна

    2024/08/01
  • Монгол улсын начин Ө.Батзул таалал төгсжээ

    2024/07/30
  • Жинхэнэ ЛИДЕР хүний шинж

    2024/07/29
  • Хархан дээр хийсэн туршилтын сонирхолтой үр дүн

    2024/07/29
  • Алдарт Абе Хифүми олимпийн наадамд 2 дахь удаагаа түрүүллээ

    2024/07/29
  • МУГТ, МАРАФОНЧ Б.СЭР-ОД ГИННЕСИЙН АМЖИЛТ ТОГТООЛОО

    2024/07/28
  • УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэнг буудахаар дайрчээ

    2024/07/27
  • Олимпийн хотхонд архи ууж, тамхи татсан хэмээн Шоко Мияатаг хотхоноос хөөжээ.

    2024/07/26
  • Алдартай газруудын логоны нууц

    2024/07/26
  • Хамгийн алдартай 5 богино өгүүллэг

    2024/07/26
  • ЕВРЕЙ НОМЛОЛ: Зочин, загас хоёр гурав хоногийн дараанаас үнэртэж эхэлдэг.

    2024/07/26
  • Цэргийн арслан Г.Жамбалдорж уучлал хүсэж, тайлбар хийлээ.

    2024/07/23
  • Сүнслэг болон мэдрэхүйн хайрын бурхан Афродита /Грек Ромын миф домог/

    2024/07/21
  • ЧАРЛИ ЧАПЛИНЫ ОХИНДОО БИЧСЭН ЗАХИДАЛ

    2024/07/21
  • Допинг илэрсэн 4 бөх 5 болон 7-ийн даваанд барилдсан нь тогтоогдлоо

    2024/07/21
  • Интроверт хүмүүс илүү боловсролтой болох хандлагатай байдаг

    2024/07/17
  • ЭРГЭЛЗЭЭ ТӨРҮҮЛЖ, ТААМАГ ДЭВШҮҮЛСЭН ДОПИНГИЙН ХАРИУ

    2024/07/17
  • ШҮҮМЖ: Холливүүд маягийн “МОНГОЛ” кино

    2024/07/16
  • К.Юнг: Бусдын муу талыг олж харах нь өөрийгөө ойлгоход хөтөлж магад.

    2024/07/16
  • Сэтгэл судлалын чухал онолууд

    2024/07/16
  • Хүлээлт ихтэй байгаа сайд П.Наранбаяр

    2024/07/15
  • “АЛТАРГАНА-2024” НААДАМ ЭНЭ САРЫН 26-28-НД БОЛНО

    2024/07/15
  • 2 жил өвдөг шороодоогүй бөх

    2024/07/15
  • Хүнийг таних 4 үйлдлийн арга

    2024/07/15
  • Зигмунд Фрейд: Тэнэглэлийн эхний шинж нь ичих мэдрэмжгүй байх

    2024/07/15
  • АНУ-ын Ерөнхийлөгч Жозеф Р.Байден мэндчилгээ ирүүллээ.

    2024/07/14
  • Сэтгэл зүйн сонирхолтой баримтууд

    2024/07/14
  • Хачирхалтай 10 ном

    2024/07/14
  • Сонирхолтой 10 баримт

    2024/07/14
  • Халуун ус хязгаарлах байршил

    2024/07/14
  • Трампыг хөнөөх гэж завджээ.

    2024/07/14

© 2017 - Saihan.mn Бүх эрх хуулиар хамгаалагдсан. Вэб сайтыг "VIPNEWS" PR Group Хөгжүүлэгч Aureola