Коронавирусийн нөхцөл байдлын талаар ЭМЯ, ХӨСҮТ-өөс танилцууллаа.
ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа "Арванхоёрдугаар сарын 9-нд нийт 21470 хүнд шинжилгээ хийсэн 5 хүний шинжилгээнд коронавирус илэрсэн.
Улаанбаатарт таван тохиолдол шинээр бүртгэгдсэн. Үүний дөрөв нь сүүлийн батлагдсан тохиолдлын ойрын хавьтлаас илэрсэн. Нэг хүн нь ХӨСҮТ-ийн сувилагч байна.
Улсын хэмжээнд голомтлон гараад байгаа хэсэгт нийтдээ 447 тохиолдол бүртгэгдсэн. Нийт өссөн дүнгээр хэлбэл,
Улаанбаатарт 132
Сэлэнгэ аймагт 207
Орхон аймагт 25
Дархан-Уул аймагт 45
Дорноговь аймагт 31
Говьсүмбэр аймагт 4
Арханхагй аймагт 3
Монгол Улсад коронавирусийн батлагдсан нийт тохиолдол 898, эдгэрсэн 384 байна.
Цэргийн төв эмнэлэг болон ХӨСҮТ-д нийтдээ онош нь батлагдсан 505 хүн эмчлүүлж байна.
Биеийн байдал маш хүнд 1, хүнд 2, хүндэвтэр 84, хөнгөн 415 хүн эмчлэгдэж байна” гэв.