Манай улсад коронавирусийн 14 тохиолдол батлагдсан бол хоёр иргэний биеийн байдал сайжирч эмнэлгээс гарч, тусгаарлагдаж байгаа. Сүүлийн 24 цагийн дотор ахин хоёр сэжигтэй тохиолдол илэрч Дархан-Уул болон Сэлэнгэ аймагт тусгаарлаад байгаа юм.
Энэ талаар ЭМЯ-ны хэлтсийн дарга Д.Нарангэрэл " Сэлэнгэ аймагт тусгаарлагдсан эмэгтэй Турк, Солонгос, Энэтхэг улсаар аялсан бөгөөд өөрийгөө гэртээ 14 хоног тусгаарласан ч уушгинд нь хатгалгааны шинж тэмдэг илэрсэн байна. Тухайн иргэний ойрын хавьтал болох долоон хүнийг Сэлэнгэ аймгийн Нэгдсэн эмнэлэгт тусгаарласан байгаа.
Мөн Дархан-Уул аймагт тусгаарлагдсан хүн бол ОХУ-аас ирсэн оюутан байна. Тухайн оюутанд ч бас хатгалгааны шинж тэмдэг илэрсэн. Тэр ч мөн өөрийгөө 14 хоног тусгаарласан бөгөөд ойрын хавьталд нь цөөн тооны хүн байна. Өнөөдрийн байдлаар 2171 хүн тусгаарлах байранд тусгаарлагдаж байна" гэж мэдээллээ.