Аймгийн Онцгой комиссоос гаргасан шийдвэрийн дагуу Засаг даргын 2020 оны "Халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх зарим арга хэмжээний тухай” А/668 дугаар захирамжаар 9.8 сая төгрөгийн өртөг бүхий зөөврийн хөдөлгөөнт хяналтын байрыг хийлгэж, Онцгой байдлын газарт хүлээлгэн өглөө.
Хөдөлгөөнт хяналтын байр нь гамшиг, ослын голомтод болон коронавируст халдварт өвчинтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх зорилгоор 24 цагийн үйл ажиллагаа явуулах зориулалттай.
Мөн гамшгийн голомтод үүрэг гүйцэтгэж байгаа алба хаагчдын ажиллах орчин нөхцөл сайжирч, албадын үүрэг гүйцэтгэх нөхцөл боломж бүрдэж, хамтын ажиллагаа сайжрах юм гэж Баянхонгор аймгийн Онцгой байдлын газраас мэдээллээ.