Коронавирусийн халдварыг дотооддоо алдсантай холбоотойгоор Улаанбаатар хотод энэ сарын 6-ныг хүртэл бүх нийтийн бэлэн байдлын зэрэг тогтоосон. Энэ хугацаа нь нөгөөдөр дуусна. Тиймээс Улсын онцгой комисс, Засгийн газар өнөөдөр хуралдаж хөл хориог сунгах эсэхийг шийдвэрлэх юм. Өчигдөр мэргэжлийн 11 байгууллагын хамтарсан хурал болж, эрсдэлийн үнэлгээг хийжээ. Уг үнэлгээний хариуг үндэслэн Улсын онцгой комисс, Засгийн газар маргааш шийдвэрээ гаргах юм.