Баянхонгор аймгийн Онцгой комиссийн хурлаар Баянхонгор аймгийн хэмжээнд Коронавирусын халдвараас урьдчилан сэргийлэх чиглэлээр ажиллаж буй мэргэжлийн зарим ангиудын ажлын явц, бэлтгэл хангалт, нөөц, бэлэн байдлыг хэлэлцлээ. Мэргэжлийн ангид хамаарах газар, албадын зүгээс ажлын явц, нөөц бүрэлдэхүүний талаар танилцуулж, авч хэрэгжүүлэх зарим шаардлагатай арга хэмжээний талаар саналыг Онцгой комисст танилцуулав.
Цаашид аймаг орон нутагт COVID19-ийн халдвар орж ирэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор мэргэжлийн ангиудын уялдаа холбоо, ажлын явцыг илүү эрчимжүүлж, постоор нэвтрэх тээврийн хэрэгслийн хөдөлгөөний хяналтыг өндөрсгөхөөр боллоо. Мөн тусгаарлах байр болон гэрийн тусгаарлалтад байгаа иргэдийг тусгай төрлийн программаар хянах боломжийг судлахаар болов. Түүнчлэн тусгаарлах байрны нөхцөл байдалд мэргэжлийн байгууллагууд хамтран үзлэг шалгалт хийн, дүгнэлт гаргаж, шаардлагатай, сайжруулах ажлыг газар дээр нь зохион байгуулж иргэд хүлээн авах /сайн/ нөхцөлийг бүрдүүлэхээр тогтов.
Нөхцөл байдалтай холбогдуулан аймгийн Онцгой комиссоос гарсан үүрэг даалгавар, шийдвэрийг биелүүлээгүй, хугацаа алдсан удирдлага, алба хаагч, иргэдэд хариуцлагын арга хэмжээг шууд авдаг байхыг тус хурлаас онцлов.